Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Гүйцэтгэх захиралын мэндчилгээ
Таны амар амгаланг айлтгая

Та бүхэнд компани, хамт олныхоо тухай танилцуулж байгаадаа баяртай байна. MIBG ХХК нь андеррайтер, брокерийн үйл ажиллагаа эрхлэхээр 2008 онд байгуулагдсан залуу компани боловч дотоод гадаадын хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнээр чадварлаг хамт олныг бүрдүүлээд байгаагаа хэлэхэд таатай байна.

Уул уурхайн салбарын хөгжлийн шаардлагаар эдийн засагт улам бүр өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалт санхүүжилтийн хэрэгцээг Монголын өнөөгийн санхүүгийн салбар бүрэн хангаж чадахгүй байна. Нэг талаас эдийн засагт хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь маш бага нөгөө талаас бизнес эрхлэгчид санхүүжилтийн өөр шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, боломж маш их байгааг харуулж байна.

Ирээдүйтэй, үр ашигтай бизнесийн төслийг хэрэгжүүлэхэд андеррайтерийн үйлчилгээ үзүүлэн төсөл хэрэгжүүлэгч болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байх, компанийн засаглалыг сайжруулан үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод байлган хариуцлагыг нь дээшлүүлэх замаар хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлэн тэдний хүрээг тэлэхэд манай хамт олон онцгой анхаарч ажилладаг.                       

Бид, Та бүхний хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээнд бүрэн нийцсэн,  оновчтой шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг Танд хүргэхийг хичээн хамтарч ажиллахдаа туйлын баяртай байх болно.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье
Гүнээ хүндэтгэсэн.


Г. Монголхүү
Гүйцэтгэх захирал          
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00