Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Арилжаанд оролцох
Худалдан авах үнэт цаасаа хэрхэн сонгох вэ?

Арилжаанд оролцох, үнэт цаас авч эзэмшихэд үнэт цаасны зах зээлийн талаар болон холбогдох хууль эрхзүйн актуудыг сайтар судалсан байхаас гадна мэдээлэлтэй чухал байдаг. / Хууль эрхзүйн актуудтай танилцах /
Та арилжаанд оролцож үнэт цаас /хувьцаа, бонд/ худалдан авах, худалдахаар шийдсэн бол манай компаниас дараах мэдээллийг үнэ төлбөргүй аваарай.
1.    Тухайн өдрийн арилжааны мэдээ
2.    Үнэт цаасны ханшийн мэдээ
3.    Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг хэвлэмэл материалаас болон вэб хуудаснаас харах.
4.    Хөрөнгийн зах зээлтэй холбоотой бусад мэдээ, мэдээлэл.
Та өөрийн цуглуулсан бодит, үнэн зөв мэдээлэл дээр тулгуурлан Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цааснуудаас сонголтоо хийн захиалгаа өгөөрэй. Хувьцаа худалдаж авахын өмнө дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
1.    Хувьцааны зах зээлийн ханшийн талаарх мэдээлэл
2.    Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан
3.    Ноогдол ашгийн мэдээлэл
4.    Компаний удирдлага
5.    Салбартаа эзлэх зах зээлийн байр суурь гэх мэт

Захиалга өгөх

Та үнэт цаасны арилжаанд зөвхөн брокерийн компаниар зуучлуулан оролцох боломжтой бөгөөд үнэт цаас худалдан авахад хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгийг дансандаа урьдчилж байршуулсан байх ёстой. Та захиалгаа брокертоо захиалгаа биечлэн, утсаар, электрон шуудангаар, факсаар гэх мэт гэрээндээ тохиролцсон аль ч хэлбэрээр өгөх боломжтой. Хэрэв захиалгаа утсаар өгсөн бол Та ажлын 2 хоногийн дотор тухайн захиалгаа бичгээр үйлдэж баталгаажуулах үүрэгтэй.

Та захиалгын хуудсандаа үнэт цаасны нэр код, тоо ширхэг, захиалгын төрөл үнэ, захиалга өгсөн цаг минутаа тодорхой тусгах ёстой. Таны зохих ёсоор бүрэн зөв бөглөсөн захиалгын хуудсыг брокер хүлээн авч гарын үсэг зуран тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.            
Мөн Та өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан захиалга өгч болно. Үүний тулд Та нотариатаар гэрчлүүлэн үйлдсэн итгэмжлэл хийлгэх бөгөөд итгэмжлэл дээр Таныг төлөөлж буй хүн хувьцаа авах, зарах, данснаас мөнгө гарган авах зэрэг ямар үйлдэл хийх эрхтэйг тодорхой зааж өгнө.

Захиалгын төрөл:

Үнэт цаасны арилжааны захиалга үнийн хувьд:
  
•    Зах зээлийн захиалга
•    Нөхцөлт захиалга     гэсэн 2 төрөлтэй байдаг ба аль хэлбэрээр захиалга өгөхөө Та өөрөө шийдэх юм.

Зах зээлийн захиалга нь     Тухайн өдрийн зах зээлийн ханшаар биелэгдэх захиалга  бөгөөд таны захиалга хурдан биелэгдэх боломжтой.
Нөхцөлт захиалга нь     Таны худалдаж эсвэл худалдан авч буй үнэт цаасны үнэ таны захиалгандаа зааж өгсөн үнийн түвшинд хүрсэн тохиолдолд биелэгддэг захиалга юм. Брокер Танаас захиалгыг тань хүлээж авахдаа төрлийг нь заавал тодруулж, хэрэв нөхцөлт захиалга бол худалдах захиалгын хувьд үнийн доод хэмжээ, худалдан авах захиалгын хувьд үнийн дээд хэмжээг Таны сонгосноор захиалгын хуудсанд заавал тусгана.

Захиалга өөрчлөх, цуцлах, дуусгавар болох.

Та өгсөн захиалгаа зохих журмын дагуу биелэгдэхээс нь өмнө дараах байдлаар өөрчилж, цуцалж болно. Үүнд:  
1.    Захиалгаа өөрчлөх - Та захиалгаа биелэгдэхээс нь өмнө үнэ, тоо ширхэгийг өөрчилж болно. Үүний тулд арилжааны бус цагаар бол захиалга өгсөн брокертоо арилжааны үеээр бол арилжааны дилерт хандан өөрчлөх, цуцлах боломжтой.
2.    Захиалга өөрчлөх, цуцлах үйлдэл хийхэд харилцагч анх захиалга өгсөн арга хэлбэрээр өөрчилж, цуцална.
Таны захиалгыг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно. 
1.    Захиалга бүрэн биелэгдсэн.
2.    Дансан дахь мөнгө дууссан.
3.    Захиалгын үйлчлэх хугацаа дууссан.
4.    Харилцагч үнэт цаасны 5 удаагийн арилжааны явцад өөрийн захиалгыг биелүүлэхгүй байхыг хүссэн тохиолдолд.
Захиалгын хүчинтэй байх хугацаа:
•    Үнэт цаас худалдах - Захиалгын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа ажлын 78 хоног
•    Үнэт цаас худалдан авах -  Захиалын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа ажлын 26 хоног
Арилжааны программд оруулсан захиалгын хүчинтэй хугацаа дуусмагц автоматаар арилжааны программын бүртгэлээс хасагддаг.        
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00