Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Данс нээлгэх
Та хэрхэн арилжаанд оролцож үнэт цаас /хувьцаа, бонд/ эзэмших вэ?
Та үнэт цаас худалдан авч эзэмшихийн тулд “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” /ҮЦТТТХТ/ ХХК-д өөрийн данстай байх ёстой бөгөөд зөвхөн брокерийн компаниар зуучлуулан үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой.   
Данс нээлгэх дараах 2 хэлбэр байдаг бөгөөд бид Танд аль ч хэлбэрээр данс нээж үйлчлэхэд бэлэн байна.
•    Данс шинээр нээлгэх –  Та дансгүй бол цаасны арилжаанд оролцохын тулд ҮЦТТТХТ-д манай компаниар дамжуулан шинээр данс нээлгэнэ.
•    Холболтын данс нээлгэх - Та өмнө нь өөр брокерийн компани дээр данстай боловч манай компанид холболтын данс нээлгэн биднээр үйлчлүүлж болно. Энэ нь Та анх ҮЦТТТХТ-д нээлгэсэн данс руугаа өөр брокерийн компаниар дамжуулан хандаж байгаа хэрэг юм. Та аль ч брокерийн компанид данс нээлгэх эрхтэй ч нийтдээ 5-аас илүүгүй холболтын данстай байх ёстой.

ТА данс нээлгэхдээ дараах материалыг бүрдүүлэн бидэнд хандаарай:
1.    Хувь хүн:
•    Иргэний үнэмлэх болон гарын үсгийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар
2.    Аж ахуйн нэгж:
•    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
•    Дансандах мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгаажсан  хуулбар
•    Данс нээлгэхийг хүссэн албан бичиг 2 хувь
•    Тухайн данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

Данс нээх хураамж

  


Бид бүрдүүлсэн материалыг тань үндэслэн Тантай “Брокерийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан ҮЦТТТХТ-д данс нээгээд дугаарыг нь Танд мэдэгдэх болно.

Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00