Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Компанийн товч танилцуулга
          Эм Ай Би Жи ХХК нь 2008 онд санхүүгийн Эф Эс Си Өү (FSCo) компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн загвар, чиг хандлагыг тодорхойлохуйц ажил үйлчилгээг нэвтрүүлж монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.

          Манай компани эрхэм зорилгынхоо хүрээнд үйлчлүүлэгчиддээ үнэт цаасыг нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгон гаргах, компанийг нэгтгэх, нийлүүлэх, Due diligence шинжилгээ, компанийг үнэлэх болон үнэт цаасны брокерийн үйлчилгээ мөн түүнчлэн компанийг нэгтгэх, өөрчлөн байгуулах, худалдах, худалдан авахад санхүүгийн зөвлөхийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн бид зөвхөн эдгээр үйлчилгээгээр зогсохгүй компанийн засаглалыг сайжруулан үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод байлган хариуцлагыг нь дээшлүүлэх замаар хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарна.
        
         Манай компани нь Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн бөгөөд өөрийн брокерийн үйлчилгээгээр харилцагчидаа үнэт цаасны арилжаанд зуучлах, хувьцаат компаниудын үнэт цаасны судалгаа шинжилгээг хийж мэдээллээр хангах ажлуудыг тогтмол хийж байна.

Бидний эрмэлзэл

         Дотоод гадаадын хөрөнгө оруулагчидтай урт хугацааны тогтвортой хамтран ажиллаж хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг холбосон бат найдвартай гүүр байж ямар ч нөхцөлд харилцагч үйлчлүүлэгчиддээ эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжийг нь зөвхөн хангаад зогсох бус түүнээс хол давсан үйлчилгээ үзүүлэхэд нь бидний эрмэлзэл юм. Харилцагч, үйлчлүүлэгчиддээ “Байнгын итгэлтэй түнш байх” зарчмыг хатуу мөрдөж ажиллах нь манай компанийн амжилтийн үндэс байх болно.

Үйл ажиллагааны салбар,  хүрээ

         Манай компани биотехнологи, хөдөө аж ахуй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарын төслүүдэд экспертиз, Due diligence шинжилгээ хийж ажиллаж эдгээр төслүүдийн санхүүжилтийг хаалттай хүрээнд үнэт цаас гаргах замаар шийдвэрлэж багагүй хэмжээний туршлага хуримтлуулаад байна.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00