Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Мэдээлэл
МХБ-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА 2009 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ
Эх сурвалж: www.mse.mn            

        2009 оны эхний хагас жилд МХБ-ийн үнэт цаасны 125 удаагийн арилжаагаар нийт 101 компанийн 49.9 сая ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 10.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс анхдагч зах зээлийн арилжаагаар Женко Тур Бюро ХК-ийн 10.0 сая ширхэг хувьцааг 1.0 тэрбум төгрөгөөр, Ремикон ХК-ийн 15.7 сая ширхэг хувьцааг 1.6 тэрбум төгрөгөөр тус тус арилжсан нь нийт гүйлгээний үнийн дүнгийн 25.2%-ийг эзэлж байна.
Дэлгэрэнгүй...
“ТӨВ ОРГИЛ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
Эх сурвалж: www.mse.mn
             
       “Төв Оргил” ХК-ийн 57 496 ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй үнэт цаасны жагсаалтаас хасах тухай шийдвэрийг МХБ-ийн гүйцэтгэх захирал 2009 оны 7-р сарын 1-нд гаргалаа. 
Дэлгэрэнгүй...
“ХӨХ ГАН” ХК-ИЙН АНГИЖРУУЛСАН ТӨМРИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО
 Эх сурвалж: www.mse.mn
           
“Хөх ган” ХК ангижруулсан төмрийн үйлдвэрээ 2009 оны 7-р сарын эхний 10 хоногт багтаан ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаж дууссан байна.
Дэлгэрэнгүй...
"БАЯЛАГ ШАРЫН ГОЛ" ХК-ИЙН АРИЛЖААГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО
   Эх сурвалж: www.mse.mn
            
        Хууль журмаар хүлээсэн үүргийн биелэлт хангалтгүй  байсантай холбогдуулан Санхүүгийн Зохицуулах Хорооны улсын ахлах байцаагчийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 87 тоот албан шаардлагыг үндэслэн “Баялаг шарын гол” ХК-ийн үнэт цаасны арилжааг 2009 оны 06 дугаар 09-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.
Дэлгэрэнгүй...
Үнэт цаасны ханшийн уналт үргэлжилж байна
Эх сурвалж: www.gogo.mn /Лхагва, 2009 оны 7-р сарын 1/

       Монголын Хөрөнгийн Биржийн сүүлийн өдрүүдийн арилжааны дүнгээс харахад үнэт цаасны ханш ихээр унаж байна. Дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийн үнэт цаасны ханш ийнхүү унах болсон нөгөө л эдийн засгийн хямралын сүүдэр гэдгийг эдийн засагчид нуухгүй байна
Дэлгэрэнгүй...
Төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэв
Эх сурвалж: www.gogo.mn / Лхагва, 2009 оны 5-р сарын 20/

        Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж 2012 он хүртэл “Багануур”,  “Шивээ овоо”,  “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Монгол шуудан”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”, “Дулааны цахилгаан станц 2”, ”Монголболгаргео, “Даланзадгадын дулааны цахилгаан станц”, “Хөтөлийн цемент шохой”, “Автоимпекс” зэрэг нэр бүхий хувьцаат компанийн  тодорхой хувийг хувьчлахаар болж УИХ-д өргөн барихаар боллоо.
Дэлгэрэнгүй...

Нийт: 8, Нэг хуудсанд: 6, Нийт хуудас: 2
Хуудас: 1 2 >

Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00