Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Бондын мэдээлэл
“Шижир” бондын танилцуулга


Төслийн танилцуулга


Төслийн үндсэн зорилго нь зүрх судасны өвчин, хорт хавдар, мэдрэлийн өвчин, үе мөчний өвчнийг анагаах зориулалттай эмийн өндөр идэвхит түүхий эд бодисыг биотехнологийн орчин үеийн үйлдвэрлэлээр могойн хорноос гарган авч дэлхийн зах зээлд нийлүүлэх юм. Бондоор уг үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлнэ.   

Шижир интернэшнл ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Пилот үйлдвэр нь могойн хорноос 6 төрлийн уураг ялгаж, жилдээ багаар тооцоход 112 сая америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Олон улсад мөрдөгдөж буй стандарт бүхий эхний үйлдвэрийг эрдэм шинжилгээний лабораторийн хамт барьж дуусгасан ба эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж эхэлсэн. Пилот үйлдвэр нь эмийн үйлдвэрлэлийн салбарт могой, аалз, хилэнц, далайн эмгэн хумс зэрэг олон төрлийн хорны идэвхтэй хэсгийг  ашиглан генийн инжинерчлэлийн аргаар шинэ эм, бэлдмэл боловсруулж байна.

Эдгээр эм бэлдмэлүүд нь эмгэгүүдэд зориулагдсан :

  •     Зүрх судасны эмгэг
  •     Өвчин намдаах
  •     Мэдрэлийн саатал
  •     Хорт хавдар
  •     Чихрийн шижин
  •     Бусад

Төслийн өнөөгийн гүйцэтгэл, явц

Биотехнологийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, дэлхийн түвшиний эрдэмтдийг гэрээгээр ажиллуулах болон биотехнологийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах, туршилтын үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг компанийн хувь нийлүүлэгчид өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн.

Могойн хорноос 6 төрлийн уураг ялгах үйлдвэрлэлийг эрхлэх бүхий л зөвшөөрөл авагдсан ба үйлдвэрийн барилга байгууламж үндсэндээ ашиглалтад орсон ба эхний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэн гараад байна.

Үйлдвэрт гадаад орны 12 мэргэжилтэн, 38 монгол ажилчин ажиллаж байна.

2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хувь нийлүүлэгчдийн өөрийн хөрөнгө болон тэдний дотны түнш харилцагчдын хөнгөлттэй зээлээр 10 орчим сая долларын хөрөнгө энэхүү бизнест ороод байна.    

Бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулахын тулд идэвхижүүлэлтийн үйл ажиллагааг эрчимтэй явуулах, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгийн санхүүжилт шаардагдаад байна.

“Шижир” бонд хөрөнгө оруулагч танд ямар ашигтай вэ?

•    Хүү (бондын жилийн хүү 30.0 хувь) нь банкны хугацаат хадгаламжийн хүүгийн дундаж (жилийн 18.0 хувь) түвшинээс 66,6 хувь дээгүүр;

•    Ирээдүйтэй, өндөр технологийн үйлдвэрийн хувьцаа эзэмших эрх;

•    Эрсдэлгүй, хөрвөх чадвар сайтай, Бонд эзэмшигч нь эзэмшиж буй бондоо хоёрдогч зах зээлд зах зээлийн үнэ ханшаар нь бусдад худалдах бүрэн боломжтой;

•    Бонд эзэмшигчдэд Эм Ай Би Жи ХХК-ийн зүгээс бондоор санхүүжигдэж буй төслийн гүйцэтгэл танилцуулгыг цаг тухай бүрд нь мэдээлж бонд эзэмшигчийн зүгээс хяналт тавих боломжийг олгоно


Та “Шижир” Бондыг худалдан авахаар сонирхож байвал үнэт цаасны танилцуулгатай / Prospectus - г үзэх сайтар танилцаад манайд хандана уу.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00