Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Бондын мэдээлэл
“М-солид” бондын танилцуулга

Төслийн танилцуулга

М-Солид ХХК нь барилгын голлох материалын үйлдвэрлэлийг эх орондоо явуулж, гадагш урсаж буй валютын урсгалыг багасгах, чанар сайтай, эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор өөрийн эзэмшлийн БЗД, 10-р хороонд орших үйлдвэрлэлийн зориулалттай 416 метр хавтгай талбайд өдөрт 1000 метр² дээвэр, 800 метр² ханын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулсан бөгөөд  эргэлтийн хөрөнгийн санхүүжилтын зорилгоор “М-солид” бондыг хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчдад санал болгон гаргаж байна.

 “М-солид” бонд хөрөнгө оруулагч танд ямар ашигтай вэ?

•    Хүү (бондын жилийн хүү 21.6 хувь) нь банкны хугацаат хадгаламжийн хүүгийн дундаж (жилийн 18.6 хувь) түвшинээс 16,13 хувь дээгүүр;
•    Хүүг сар бүр тооцож олгоно;
•    Эрсдэлгүй хөрвөх чадвар сайтай, Бонд эзэмшигч нь эзэмшиж буй бондоо хоёрдогч зах зээлд зах зээлийн үнэ ханшаар нь бусдад худалдах бүрэн боломжтой;
•    Бонд эзэмшигч нь эзэмшиж буй бондоо барьцаа, баталгаа болгож Эн Ви Си ББСБ-аас зээлийн санхүүжилт авах боломжтой;
•    Бондыг эргүүлэн авах баталгааг М-Солид ХХК-ийн толгой компани болох Эм Ай Эйч ХХК-иас тусгайлан гаргаж байгаа юм.
•    Бонд эзэмшигчдэд “Эм Ай Би Жи” ХХК-ийн зүгээс бондоор санхүүжигдэж буй төслийн гүйцэтгэл танилцуулгыг цаг тухай бүрд нь мэдээлж бонд эзэмшигчийн зүгээс хяналт тавих боломжийг олгоно.

       Та “M-Solid” Бондыг худалдан авахаар сонирхож байвал үнэт цаасны танилцуулгатай / Prospectus - г үзэх /  сайтар танилцаад манайд хандана уу.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00