Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Бондын мэдээлэл
Скай бондын танилцуулага
   
    Мөнх хаш ХХК нь УБ хотын А зэрэглэлийн бүс, БЗД I хороо, Скай худалдааны төвийн дэргэд байрлах өөрийн эзэмшлийн газарт үйлчилгээний төв, дулаан гараш бүхий 12 давхар 64 айлын орчин үеийн тохилог орон сууц барих төсөл хэрэгжүүлж байна.

   Мөнх хаш ХХК – аас уг төслийн 25,64%-ийг санхүүжүүлэхээр “СКАЙ” бондыг хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчдад санал болгон гаргаж байгаа бөгөөд үнэт цаасны танилцуулга (Проспектус) – ыг андеррайтерийн MIBG ХХК бэлтгэсэн болно.

   Бонд гаргагч Мөнх хаш ХХК нь 1999 онд байгуулагдсан, барилгын материал үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтын чиглэлээр шохойн чулуун ордын олборлолт, барилгын хөнгөн блокны үйлдвэрлэл, орон сууц барих үйл ажиллагаа эрхэлдэг.
               
   Барилгын угсралтыг салбартаа 14 жил үйл ажиллагаа явуулсан арвин туршлага бүхий Автор ХХК гүйцэтгэж байна.  2009.02.01-ны байдлаар 1.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийгдэж суурь 100%, каркас цутгалт 85% - тай байгаа ба ханын өрлөгийн ажил эхлээд байна.



“СКАЙ” бондыг худалдаж авах нь Танд дараах АШИГ,  ДАВУУ ТАЛ - ыг авчирна:

Нэгдүгээрт:
      Бондын өгөөж өндөр. Банкуудын хадгаламжийн дундаж хүү 18,6% байгаа бол “СКАЙ” бонд жилийн 26,4 буюу сарын 2,2%-ийн хүү амалж байгаа. Бондыг эзэмших хугацаа 2009.01.15 – 2009.11.23-ны хооронд бөгөөд хугацаа дуусгавар болоход ТА бондод оруулсан мөнгөө хүүгээр нь өсгөн буцааж авна.
            
Хоёрдугаарт:   
     Бонд эзэмшсэнээр Та мөнгөө өсгөөд зогсохгүй баригдаж буй барилгад захиалга өгч төлбөрийн ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР хотын төвд шинэ тохилог орон сууцтай болох боломжтой. Үүний тулд Та сонгосон байрныхаа үнийн дүнгийн хамгийн багадаа 35% - тай тэнцэх хэмжээний бонд эзэмшиж байх ёстой.
Мэдээж Та бондод оруулсан мөнгөө хүүтэй нь буцаан авах бөгөөд энэ мөнгөө захиалсан байрныхаа төлбөрт шилжүүлээд тооцуулчихвал мөнгөө өсгөхийн хамт ирээдүйд үнэтэй авах зүйлийг өнөөдөр хямд авч байгаагаараа давхар ашиг гарч байгаа хэрэг.
Мөн бонд гаргагч Мөнххаш ХХК – иас Танд байрныхаа үлдэгдэл төлбөрийг хэсэгчилж төлөх нэмэлт нөхцөлийг олгох боломжтой.

“СКАЙ” Бондын проспектус
   
Та “СКАЙ” Бондыг худалдан авахаар сонирхож байвал үнэт цаасны танилцуулгатай / Prospectus – г үзэх /  сайтар танилцаад манайд хандана уу.
MIBG ХХК  

Төслийн хэрэгжилтийн явцын мэдээлэл:    (шинэчилсэн: 2009.04.02 )
•    Орон сууц захиалгын явцын мэдээллийг ЭНД дарж үзэх

(байр захиалгын зураг бүхий дараагийн нүүр рүү шилжинэ)
Орон сууц захиалгын явц 2009.03.31-ны байдлаар:
Будагдсан байрлалууд захиалагдсан
    
•    Барилга угсралтын явцын мэдээллийг ЭНД дарж үзэх
(дараагийн нүүр рүү шилжинэ)

o    MIBG ХХК –аас барилга угсралтын явцтай танилцсан тайлан үзэх
o    Барилга угсралтын явцын зураг үзэх
o    Барилга угсралтын явцын бичлэг үзэх
     
•    Хөрөнгө зарцуулалтын тайлан:
Мөнххаш ХХК –иас 2009.03.26-ны өдөр манайд 2/15 дугаартай албан тоотоор Скай бондын орлогоос тус компанид олгогдсон 157 157 000 төгрөгийн зарцуулалтын тайланг ирүүлсэн байна. Үүнд:
      
•    Барилгын материал худалдан авалт                       134 663 480 төг
•    Гадна дулааны зураг төсөв хийлгэхэд                   1 000 000 төг
•    Тээврийн болоод шатахууны зардалд                    1 913 300 төг
•    Цалин, холбоо, татвар, НДШ ба бусад                   19 580 220 төг

                                                               НИЙТ                   157 157 000 төг              

“СКАЙ” бондтой холбоотой бусад мэдээлэл:
 

1.    Нийтлэл:  “МӨНГӨӨ ӨСГӨӨД ХӨӨРӨГДӨЛГҮЙ ҮНЭЭР БАЙРАА АВ”
(Өдрийн сонины 2009.01.19-ны No: 013-д нийтлэгдсэн)  - Дэлгэрүүлж унших
 
2.    Нийтлэл: “САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ҮЕД ИРЭЭДҮЙТЭЙ ХЭРНЭЭ ҮНЭ НЬ УНАЧИХСАН ҮНЭТ ЦААС АВБАЛ АЛДАХ БУС ХАРИН Ч ХОЖИХ БОЛОМЖ МАШ ИХ”
 (Өдрийн сонины 2009.01.12-ны No: 007-д нийтлэгдсэн)  - Дэлгэрүүлж унших

Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00