Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Дэлхийн эдийн засаг
Обамад эдийн засгийг сэргээх өөр төлөвлөгөө байхгүй болжээ
Эх сурвалж: www.mongolia-finance.mn / Пүрэв, 2009 оны 7-р сарын 02/
    
        АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Америкийн эдийн засгийн байдал улам хүндэрсээр байгаа боловч дахиад нөхөн сэргээх төлөвлөгөө санал болгоход бэлэн биш байгаа ажээ.

Түүний үзэж буйгаар өмнө нь хэрэгжүүлсэн сэргээх багцын эерэг үр дүнг харахын тулд дахиад хугацаа хэрэгтэй гэнэ.
        Барак Обама, улс орны ажилгүйдлийн түвшин 10% байгаа гэдгийг онцлон хэлжээ, гэвч энэ тоог урьд нь 8%-иас илүүгүй байна гэж үзэж байсан юм.

       Цагаан ордны тэргүүн хэлэхдээ, өөрөө ч америкийн иргэд ч эдийн засгийн сэргэлтэнд сэтгэл хангалуун биш байгаа, тэгсэн хэдий боловч цаг хугацаа өнгөрөхөд эдийн засгийн байдал сайжирна хэмээн найдаж байгаа ажээ.

      Обамагийн төлөвлөгөө гэж нэрлэгдээд байгаа америкийн эдийн засгийг сэргээх төлөвлөгөө нь энэ оны 2-р сарын 17-ны өдөр батлагдсан билээ. Энэхүү эдийн засгийн багц нь тус улсын түүхэн дэхь хамгийн өргөн цар хүрээтэй төсөв бөгөөд АНУ-ын эдийн засгийг өргөжүүлэхэд 787 сая доллар зарцуулагдсан юм.

     Өмнө нь Цагаан ордны тэргүүн Америкийн эдийн засаг гүн хямралд байгаа бөгөөд эргэн сэргэхэд багагүй хугацаа шаардлагатай хэмээн мэдэгдсэн юм. 
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00