Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Дэлхийн эдийн засаг
Хятадын эдийн засгийн өсөлт голлох индексүүдийг сэргээлээ
Эх сурвалж: http://www.bdsec.mn/

        Өчигдрийн мэдээгээр Хятадын эдйин засаг энэ оны 2-р улиралд 7.8 хувийн өсөллттэй гарсан нь сүүлийн 8 долоо хоногийн турш доогуур үзүүлттэй байсан Америк,  Япон, Хятад, Хонгконг болон Азийн бусад улсуудын хувьцааны индексүүд өсөхөд нөлөөлсөн байна.

        Таваарын захын хувьд алт унц 922, мөнгө 12.85 доллар, платинум 1117, палладиум 235 доллар дээр хаагдсан бол  Суурь металлуудын ханш сүүлийн үед тогтвортой байгаа бөгөөд зэс нэг тн нь 4940, хөнгөн цагаан 1532, Цайр 235 доллараар хаагджээ.
        Манай улсын  импортын голлох таваар болох газрын тосны Дэлхийн зах зээлийн ханш 70 долларт хүрч, тогтворжих хандлагатай байсан боловч сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд эргээд буурч,  WTI маркийн газрын тос нэг баррель нь 60.1 доллар болсон байна.

       Лондонгийн таваарийн бирж дээр нэг баррель түүхий газрын тос 60.69 долларт хүрчээ. Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд газрын тосны үнэ 11 хувиар буурсан нь  өнгөрсөн 1-р сарын сүүлчээс хойшхи хамгийн огцом уналт болоод байна. Ажиглагчид газрын тосний үнийг энэ долоо хоногтоо дахин буурч, нэг баррель нь 55 орчим долларт хүрнэ гэж таамаглаж байна. Учир нь эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ойрын үед төлөвлснөөс доогуур гарч байгаа нь уналтад нөлөөлж буй аж. Мөн АНУ-ийн эрх баригчид таваарын зах дээр спекуляц хийж, таваарын захын хөдөлгөөнийг идэвхижүүлэн, улмаар газрын тосны ханшийг бууруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. АНУ нь газрын тосны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг билээ. Дэлхийн бүх улс өдөрт дунджаар ная гаруй сая баррель газрын тос хэрэглэдэгийн 25 хувийг тус улс дангаараа хэрэглэж байна.
  
       Энэтхэгийн хамгийн том газрын тос олборлогч болох “Indian Oil Corp” Нигер, Турк дахь олборлолтын хэмжээгээ бууруулах болсноо албан ёсоор зарласан аж. Энэтхэг нь Азийн гуравдагч том газрын тосны хэрэглэгч бөгөөд тус улсын хэрэглээ өнгөрсөн жилд 135 сая тонн-д хүрсэн байна.

       Дэлхийн санхүүгийн хүчирхэг компаниудын нэг болох “Morgan Stanley”-ээс 2010 оны газрын тосны ханшийн таамаглал гаргажээ. Тэдний тооцоогоор ирэх онд баррель газрын тос 85 доллар байх төлөвтэй. Сонирхолтой нь тэдний гаргасан өмнөх таамаглалаар баррель газрын тос 65 доллар байхаар байв. Ийнхүү таамаглалаа өөрчлөх болсноо дээрх компанийн судлаачид ирэх онд газрын тосны дэлхийн зах зээлийн нийлүүлэлт буурах төлөвтэй байгаатай холбон тайлбарлажээ. Тэдний тооцож байгаагаар ирэх жил газрын тосны олборлолт 6.3 хувиар буурахаар байна.

     Дэлхийн нийт газрын тосны нийлүүлтийн 40 орчим хувийг биелүүлдэг ОПЕК-ийн нийлүүлэлт 3.5 хувиар буурна гэсэн таамаглалыг гаргажээ.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00