Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Дэлхийн эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн салбарын лидерүүд Бээжинд дэлхийн эдийн засгийн хөгжлийг судалж байна
Эх сурвалж: http://mongol.cri.cn/343/2009/07/03/43s132115.htm    /2009-07-03 15:02:22/
    
      "Хүн төрөлхтний оюун ухаанаар дэлхийг хөгжүүлье" гэсэн уриан дор болж байгаа дэлхийн эдийн засгийн салбарын лидерүүдийн хурал 2-ны өдөр Бээжинд эхлэв. Энэ хуралд дэлхийн 30 гаруй улс орны эдийн засгийн салбарын томчуулын төлөөлөгчид, засаг төрийн эрхийг барьж өнгөрсөн 100 гаруй зүтгэлтэн, Нобелийн шагналтнууд болон дэлхийн аж ахуйн салбарын 500 хүчирхэгийн CEO нар оролцон, дэлхийн банк санхүү эдийн засгийн хямрал болон дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн асуудлыг судалж байна.
     Уг хурлыг зохион байгуулагч тал-- Хятадын олон улсын эдийн засгийн харилцааны төвийн зөвлөлийн дарга, Хятадын ерөнхий сайдын орлогч байсан Зэн Пэйянь уг хуралд оролцож байгаа олон орны эдийн засгийн салбарын лидерүүдэд хандан санаачилга гаргаж, бүх дэлхийн эдийн засгийн салбарын лидерүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, үзэл бодол мэдээ мэдээллээ солилцож, олон орны бодлого тогтоогчдод ашигтай санал санаачилга хангахыг хүссэн байна. Тэрээр хэлэхдээ,
     
    Хямралд нүүрлэж байгаа өнөөгийн нөхцөл байдалд бүх дэлхийн эдийн засгийн салбарын лидерүүд өөр өөрийн давуугаа бадрааж, дэлхийн эдийн засгийг хөтлөн хямралаас түргэхэн гаргаж, сэргэн хөгжихөд нь нэн их үүрэг гүйцэтгэх ёстой. Ийм учраас Хятадын олон улсын эдийн засгийн харилцааны төв нь энэ удаагийн эдийн засгийн салбарын лидерүүдийн хурлыг зохион байгуулахдаа хүн төрөлхтний оюун ухаанаар дэлхийг хөгжүүлэх гэсэн зорилтыг мөрдөж, дэлхийн эрдэмтэн мэргэдийг Бээжинд урин авчирж, дэлхийн банк санхүү эдийн засгийн хямрал болон дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн асуудлыг судлан, хямралыг зохицуулах арга бодлого, дэлхийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх зам суваг хайж байгаа юм гэжээ.

     Энэ удаагийн хурал бол Хятадын олон улсын эдийн засгийн харилцааны төвийн зохион байгуулсан олон улсын харилцааны анхны арга хэмжээ мөн. Хятадын зохион байгуулсан дэлхийн эдийн засгийн салбарын лидерүүдийн анхны хурлыг Европын холбооны зөвлөлийн дарга байсан Италийн экс ерөнхий сайд Романо Проди нааштай үнэлсэн байна.

     Мөн өдөр, дэлхийн эдийн засгийн салбарын лидерүүдийн хурлын нээлтийн ёслол дээр Хятадын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах нь өнөө олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч байгаа том асуудал мөн гэжээ. Хамтран ажиллах үзэл баримтлалаа цаашид хөгжүүлэн, харилцан хүндэтгэх, эрх тэгшээр зөвшилцөх зарчмыг мөрдөж, яриа хэлэлцээ харилцаагаа өргөтгөн, олон улсын банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулах ёстой гэж тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт санал болгожээ. Тэрээр хэлэхдээ,

     Улс орнууд үр ашигтай эрэлт хэрэгцээг цаашдаа үргэлжлэн өргөтгөж, зах зээлээ харилцан нээж, тогтвортой хөгжихөөр чармайх ёстой. Худалдааны хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, дөхөмчлөхийг ахиулан, олон улсын худалдааны хөрөнгө оруулалтын орчин ахуйг сайжруулж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилтан ажилчдын хэвийн шилжилтийг хамгаалан, техник шилжүүлэхийг ахиулан, олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалтын цар хэмжээг хэвээр нь батлах ёстой. Бүх дэлхийн банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалан, олон улсын банк санхүүгийн хяналт удирдлагын механизмыг боловсронгуй болгож, олон улсын банк санхүүгийн системд шаардлагатай өөрчлөлтийг хийж, олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг нэн сайн арилгах ёстой. Бүх дэлхийн эрчим хүчний эх баялгийн эрэлт хангамжийн харилцааг тогтвортой байлгаж, эх баялгийг үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн яриа хэлэлцээ болон зөвшилцлийг түргэтгэж, шударга худалдааг дэмжин, худалдааны хэлбэрийг өөрчлөн, эрчим хүч, эх баялаг, зах зээл болон үнэ ханшийг тогтвортой байлгах ёстой гэж санал болгожээ.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00