Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Дэлхийн эдийн засаг
Дэлхийн банкнаас гаргасан 5 сарын эдийн засгийн тайлан
Эх сурвалж: www.mongolia-finance.mn
/ Пүрэв, 2009 оны 6-р сарын 03/

        Эдийн засгийн уналт удааширах магадлалтай болж ажилгүйдэл болон цалинд нөлөөлөх сөрөг нөлөө нь тодорхой боллоо. Санхүүгийн салбарын улам муудаж буй дүр төрх сэрэмжтэй хэвээр байх шалтгаан болж байна.

        2009 оны 1-р улирлын байдлаар ДНБ-н өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар буурсан нь үйлдвэрлэлт болон барилгын салбарын өсөлт буурч, үйлчилгээ болон хөдөө аж ахуйн салбаруудын өсөлт энэхүү бууралтыг бага зэрэг нөхсөнтэй холбоотой байна.

         Бүтээгдэхүүний үйлдвэрлэлт тогтворжиж, үйлдвэрлэлтийн хэсэг нь эрчимтэй унасан хэвээр байна. Энэ үед 4-р сарын байдлаар албан ёсны ажилгүйдэл 3.0 хувиар буурсан байна. Энгийн судалгаанаас үзэхэд албан бус салбарын ажилчдын бодит цалин ойролцоогоор 60-н хувиар буурсан байна.

         Орлого буурснаас үүдсэн төсвийн огцом цочрол 2009 оны гуравдугаар сараас тогтворжиж эхэллээ. 2009 оны эхний дөрвөн сарын төсвийн орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар буурсан байна. 4-р сарын төсвийн гүйцэтгэлийн байдлаар төсвийн орлого төлөвлөснөөс 1.3 хувиар бага байгаа нь шинээр баталсан төсвийн орлого хуучин төсвийн орлогоос илүү бодит төлөвлөгөөтэй байгааг харуулж байна.
2009 оны эхний дөрвөн сарын төсвийн зарлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар буурсан байна. Цалингийн зардал өссөнөөс үүдэн урсгал зардал бага хэмжээгээр нэмэгдэж татаас ба шилжүүлэгийн зардлууд хасагдсан байна. Нийгмийн зардлууд өөрчлөгдөөгүй байна. Дотоодын хөрөнгө оруулалт огцом багассан байна.

        2009 оны эхний дөрвөн сарын байдлаар импорт экспортоос илүү хурдтай буурч улмаар гадаад худалдааны алдагдал багасав. 2009 оны эхний дөрвөн сарын экспортийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар буурсан нь зэсийн нийлүүлэлтийн хэмжээнээс илүү үнэ буурсантай холбоотой байна. Сүүлийн үед нэмэгдээд байгаа зэсийн үнийн бодит шалтгаан зэсийн эрэлт хэрэгцээнээс үүдээүй тул болгоомжтой авч үзэх хэрэгтэй. Монгол улсын худалдааны түнш улсуудын эдийн засгийн өсөлт 2009 онд огцом багасч 2010 оноос бага зэрэг сайжрах мөн гол түнш болох БНХАУ-н эдийн засгийн өсөлт 6.5 хувьд буурч хүрэх магадлалтай байна.

         Зах зээлд 2008 оны 11 сараас эхлэн – Монголбанкны албан ханш, арилжааны банкуудын болон хар захын - ханшууд нийлж эхлэв. Энэ нь Монголбанкнаас хэрэгжүүлж эхэлсэн бодлогын хүүгээ нэмэгдүүлж, 4-р сараас ханшийг дуудлага худалдааны бүтэцтэй болгосон гэх мэт арга хэмжээнүүдийн үр дүн болно.
Төгрөгийн хадгаламж 2-р сараас 3-р сарын хооронд 60-н сая төгрөгөөр эрс нэмэгдэж 2007 оны 2-р сараас хойш анх удаа хамгийн ихээр өсч 4-р сар хүртэл нэмэгдэв. Гадаад валютын хадгаламж хоёр сар дарааллан буурав. Энэ нь төгрөгт итгэх итгэл эргэн сэргэснийг харуулж үүнд сүүлийн үед чангарсан төгрөгийн ханш, бодлогын хүүгийн өсөлт, инфляци буурсан болон хадгаламжийн баталгааны хуулийн тодруулга эерэгээр нөлөөллөө.

       Гэвч 2009 оны 2-р сараас 3-р сарын хооронд арилжааны банкуудын чанаргүй зээлийн багц 31 хувиар нэмэгдэж 4-р сарын байдлаар нийт зээлийн 10.6 хувьд хүрлээ. Энэ нь арилжааны банкуудын зээлийн багцын чанар муудаж байгааг харуулж байна. Түүнчлэн, ЧЗБ өссөн ч хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 3-р сард адил хэмжээгээр буураагүй нь банкны салбарын хувд цаашид томоохон эрсдэл нүүрлэж байгааг харуулж байна.
Инфляци 2009 оны 4-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.6 хувьд хүрч буурсан нь 2008 оны сүүлийн хагас жилээс хүнс блон түлшний үнийн бууралт мөн дотоодын эдийн засгийн өсөлт огцом удааширан, суурь үнэ унасанаас эхэлсэн байна.

     Уул уурхайн салбараас санхүүжих төсвийн орлогын хувьд төрийн оролцооны хувилбаруудын үр дагаваруудын талаар тоймны эцэст авч хэлэлцлээ. Зэсийн үнэ өндөр үед төр хувь эзэмших нь санхүүгийн хувьд оновчтой боловч нөгөө талаар зэсийн үнэ бага үед ногдол ашгийн татвард найдах нь илүү сонголт байгааг бид таамаглал загварчлал ашиглан харууллаа. Түүнчлэн, стратегийн хөрөнгө оруулалтын хувьд төрийн эрх мэдлийн хувилбаруудын талаар бусад улс орнуудын дадлага туршлагаас үгүүлэв.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00