Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Дэлхийн эдийн засаг
2009 оны дэлхийн эдийн засгийн төлөв
Эх сурвалж: www.mongolia-finance.mn
/Өглөөний сонин 2009.01.05/

      САНХҮҮГИЙН ХЯМРАЛ 2009 ОНД ДУУСЧ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ЭХЭЛНЭ   Олон улсын санхүүгийн байгууллагууд 2009 оны төлвийн талаар мэдэгдэл хийв. Олон Валютын сан 2009 онд дэлхийн эдийн засгийн өсөлт буурч 2,2 хувь (2008 онд 3,7 хувь байсан) болно гэж таамаглаж байна. Харин Дэлхийн банк бүр аймшигтай мэдэгдэл хийж, “2010 он гэхэд л дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралаас гарч сэргэж эхэлнэ. 2009 онд дэлхийн эдийн засаг 0,9 хувь, 2010 онд 3,0 хувь өснө” гэж мэдэгдлээ.
       Дэлхийн худалдааны эргэлтийн хэмжээ 2,1 хувь болж буурах тул эдийн засгийн өсөлт саарах нь ойлгомжтой гэнэ.   Харин Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) үзэж буйгаар дэлхийн эдийн засаг даяарчилсан хямралаас 2015 онд л гарах аж.   2009 онд бараг бүх орны эдийн засагт хүндрэл гарах ба 2010 оноос л өсөлт ажиглагдана хэмээн “Rey”, ”Man&Gor Securities” сэтгүүлийн шинжээчид үзжээ. Санхүүгийн хямрал 2009 онд дуусч, харин эдийн засгийнх эхэлсэн гэж тэд мэдэгдлээ.   Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн хямрал аажмаар хоёр дах үе лүүгээ шилжиж, улмаар кредитийн нөөцийн ихэнхийг алдсан бодит эдийн засгийн уналт эхэлсэн аж.   2009 онд уналт ёроолдоо хүрэх ба аажмаар сэргэх төлөвтэй.   Хамгийн түрүүнд хямралд эхэлж өртсөн бөгөөд төрийн дэмжлэг тусламж авсан салбарууд сэргэнэ. Энд юуны өмнө Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нэрлэж болно. Хэдий тийм ч хямралд сүүлд өртсөн секторуудад жинхэнэ уналт нүүрлэх ба энэ нь юуны түрүүнд “emerging markets” буюу хөгжиж буй эдийн засагтай орнуудад (жишээлбэл ОХУ-д) хамаатай.   Харин хөрөнгө оруулалтын “Капитал” группын шинжээчийн үзэж буйгаар 2009 оны сүүлийн улиралд л ихэнх зах зээл итгэлтэй өсч эхлэх ба дэлхийн эдийн засаг багаар бодоход зун хүртэл өвдөг сөхөрсөн хэвээр байх гэнэ. Хөгжингүй эдийн засагтай (developed markets) орнуудын хувьд байдал арай дээр. Яагаад гэвэл Төв банкуудын одоо хэвлэж байгаа мөнгө юуны түрүүнд тэдэнд очих юм. Долларыг евротой харьцуулахад, Америк ба Японы хөрөнгийн зах зээлийг Европынхтой, тэрчлэн Хятадыг ОХУ-тай харьцуулахад илүү өөдрөг төлөв байгаа аж. Энд нефтийн дэлхийн үнэ нөлөөлөх гэнэ. Яагаад гэвэл 2009 онд нэг баррель нефтийн жилийн дундаж үнэ 35 доллар байх төлөвтэй. ОХУ-ын шинжээчид “2009 оны эхний улиралд зах зээлийн уналт хэвээр үргэжлэх бөгөөд дэлхий даяар Хөрөнгийн биржийн ханш, индексүүд унасаар байна. Хэдий тийм ч 1-р сарын сүүлээр тогтворжих хандлага ажиглагдана” гэж таамаглаж байна. Гэвч 2009 оны 2-р сард зах зээл дээр үймээн дэгдэн, байдал эсрэгээр эргэж болзошгүй байгаа аж. Хөрөнгө оруулагчид өндөр эрсдэлтэй үнэт цаасыг ч хуу хаман худалдан авсаар ханшийг туйлд нь хүртэл өсгөх тул дахиад л унана.   Эдийн засгийн сэргэлт тухайн улсын засгийн газрын шийдвэрээс хамаарна.   Ер нь бол энэ үеэс өсөлт эхэлж, 2009 оны зун хүртэл үргэлжлэх хандлагатай.   2009 оны хаврын эхэн үед дэлхийн эдийн засаг сэргэж эхлэх боловч олон орон өнгөрсөн оны санхүүгийн хямралын үр дагавраас бүрэн ангижирч чадахгүй. Зарим орны эдийн засгийн сэргэлт засгийн газрын шийдвэрээс хамаарч удааширна. 2009 оны 10-р сараас байдал арай дээрдэнэ. Индексүүд дээшилж өссөөр байх ч хүнсний үнэ нэмэгдэх тул хүмүүсийн итгэл найдвар сэргэх хүртэл хугацаа шаардагдана. Гэхдээ л овсгоотой, сэргэлэн хүмүүс санхүүгийн байдлаа сайжруулж чадах ийм боломж 12-15 жилийн дараа л олдоно. Яагаад гэвэл хуучин систем нурж, шинээр нийгэм эдийн засгийн нөхцөл байдал үүсэн бий болох ийм үед асар их мөнгө олох буюу алдаж болдог аж.   ИХ БРИТАНИ:   ИРЭХ ХОЁР ЖИЛД АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТОО 3,1 САЯД ХҮРНЭ   Их Британийн Худалдааны танхимын үзэж буйгаар 2009 онд тус улсын эдийн засаг гүн уналтанд орох төлөвтэй байна. Өнгөрсөн оны сүүлийн улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2,25 хувиар буурсан нь ийм дүгнэлт хийхэд хүргэжээ. 2,25 хувийн уналт гэдэг нь санхүүгийн нөхцөл байдал тун хүнд байгааг харуулсан үзүүлэлт бөгөөд 1990 оны эдийн засгийн уналтын үед дотоодын нийт бүтээгдэхүүн 2,5 хувиар буурч байсан юм. Ирэх онд Их Британийн эрх баригчдын толгойн өвчин болох өөр нэгэн асуудал бол ажилгүйдэл. “Олон улсын хөдөлмөрийн байгууллаг” (LLO)-ын тооцоолсноор ирэх хоёр жилд Их Британид ажилгүйчүүдийн тоо 3,1 саяд хүрэх гэнэ. Их Британийн Хөдөлмөрийн яамны мэдээлж буйгаар энэ нь 1990-ээд оны эдийн засгийн уналтын үеэс ч өндөр үзүүлэлт юм байна. Тухайн үед ажилгүйчүүдийн тоо гурван саяд хүрсэн. 2008 оны эхэн үед 1 сая 864 мянга байсан ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны 4-10-р сарын хооронд 2,95 саяд хүрч огцом өссөн юм. 2009 оны хувьд Их Британийн ДНБ 2,2 хувиар буурах бөгөөд жилийн хоёрдугаар хагаст төсвийн мөнгөний эргэлт эрс багасах аюултай байгаа аж. Их Британийн “BBC” агентлагийн эдийн засагчдын багийн ахлагч Дэвид Кери “Манай улсын эдийн засгийн хэтийн төлөв 2008 оны сүүлийн улиралд бидний тооцоолсноос улам дордох төлөвтэй. ДНБ их хэмжээгээр буурахаас гадна ажилгүйдлийн түвшин өдөр ирэх тусам нэмэгдэнэ гэж бид үзэж байна” гэж мэдэгдлээ.   Их Британийн эдийн засагчдын үзэж буйгаар томоохон үйлдвэрүүдийн бүтээдэгдэхүүний борлуулалт эрс муудаж улмаар үйлдвэрүүд хаалгаа барьж байгаагийн улмаас ажилгүйдэл өдөр ирэх тусам хүрээгээ тэлж байгаа аж.   ХЯТАД:   АЖИЛГҮЙДЭЛ ГАЗАР АВЧ ҮЙЛДВЭРҮҮД ОЛНООР ХААГДАЖ БАЙНА   Дэлхий дахиныг нөмөрсөн санхүүгийн хямралын нөлөөгөөр Хятадын экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн таван сар дараалан уналаа. Түүнчлэн Хятад улсын худалдааны зохицуулалтын индекс болох “CLSA” өнгөрсөн 11-р сард 40,9 хувиар буурсан нь үүнийг илтгэж байна. Хятад улсад хүүхдийн тоглоомын үйлдвэрүүд олноороо дампуурсны улмаас тоглоомонд ашигладаг төмрийн компаниудын үйлдвэрлэл эрс буурч хаалгаа барьсаар байгаа аж. Хятадын төмрийн үйлдвэрлэлийн хамгийн том компани болох “Aluminium Corporation” болон дэлхийн хамгийн том тугалга үйлдвэрлэгч “Yunnan Tin” компаниуд бүтээгдэхүүний үнэ унасны улмаас үйлдвэрлэлээ эрс бууруулахаар шийдсэн гэнэ.   Эдийн засгийн судалгааны төвийн тэргүүн Эрик Фишвик “Хятадын үйлдвэрлэл 12-р сард үнэхээр сул байлаа. Улсын эдийн засгийн 43 хувийг бүрдүүлдэг үйлдвэрлэлийн салбар таван сарын турш бууралттай гарсан нь технологийн уналт ойрхон ирснийг харуулж байна. Хятадын үйдлвэрлэгчид ажиллах хүчээ цөөлснөөр олон сөрөг үр дагаврыг бий болгож байна” гэжээ. Шанхайн Үйлдвэрлэлийн банкны мэдэгдсэнээр 2008 оны дөрөвдүгээр улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 5,5 хувьд хүрч буурсан нь сүүлийн 15 жилд тохиолдсон хамгийн муу үзүүлэлт гэнэ. Саяхан Хятадын төв банкны ерөнхийлөгч Зоу Хиа Чуан цаашид мөнгөний уян хатан бодлого барихаа амласан. Хятадын төв банк үндсэн хүүгээ бууруулсан нь үйлдвэрлэгчдийг дэмжих том алхам болсон юм.   Хятадын экспортын бүтээгдэхүүн сүүлийн долоон жилд анх удаа их хэмжээгээр буурсан ба импортын бүтээгдэхүүний хэмжээ ч сүүлийн 10 жилд үзэгдээгүйгээр буурчээ. Одоогоор Хятадад ажилгүйдэл газар аваад байгаа бөгөөд үйлдвэрүүд олноор хаагдаж буй нь үүний үндэс болжээ.   ОХУ:   ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 2009 ОНД ХОЁР ДАХИН БУУРНА   Дэлхийн банкны урьдчилсан мэдээгээр 2009 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр дахин багасах гэнэ. Эдийн засгийн өсөлтийн энэхүү бууралт нь газрын тосны үнийн уналт болон голлох салбарууд дах хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багаассантай холбоотой аж. 2008 оны эцэст 6 хувьтай гарсан ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2009 онд 3 хувь хүртлээ буурах гэнэ. Дэлхийн санхүүгийн хямрал эхлэхээс өмнө 2008 оны эдийн засгийн өсөлт 6,8 хувьтай байсан ба 2009 онд 6,5 хувьтай гарна гэж тус улсын статистикийн газар тооцоолж байсан юм. Ерөнхий сайд Владимир Путины тэргүүлсэн засгийн газар 1998 оны эдийн засгийн хүнд үеэс хойшхи анхны хүнд сорилттой тулгаран санхүүгийн системээ тогтворжуулахаар ажиллаж байна. 1998 онд ОХУ-ын кредитийн зах зээл хямарч газрын тосны үнэ унаснаас гадна хөрөнгийн зах зээл мөн хүнд байдалд орж байжээ. Дэлхийн банкны тооцоолсноор ОХУ-ын Засгийн газар банкууд, барилгын компаниуд болон худалдаачдын үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор 200 тэрбум ам.долларын тусламжийн багцыг зах зээлд оруулсантай холбоотойгоор тус улсын инфляци 2009 онд 13,5 хувьд хүрэх гэнэ. Түүнчлэн ОХУ-д ажилгүйдэл улам ихсэх хандлагатай байгаа ба энэ нь 2009 онд эрх баригчдын санааг зовоосон гол асуудал хэвээр байх аж. Тус улсын статистикийн газрын мэдээгээр 2008 оны дөрөвдүгээр сард 600 тэрбум доллар байсан гадаад валютын нөөц 11-р сарын эхэн үед 475 тэрбум ам.долларт хүрч багассан. Тиймээс гадаад валютын нөөц 2009 онд улам багасах хандлагатай. Гэхдээ Дэлхийн банкны мэдэгдсэнээр ОХУ-ын Засгийн газар компаниуд болон банкны системээ дэмжих дорвитой арга хэмжээг авсаар байгаа учир 2009 онд эдийн засаг нь тогтворжих найдлага төрүүлж буй аж. ОХУ-ын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг гол түүхий эд болох металл, газрын тосны ханш ирэх онд өсвөл тус улсын эдийн засгийн өсөлт эрс нэмэгдэнэ хэмээн Дэлхийн банк мэдэгдэв.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00