Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Монголын эдийн засаг
Санхүүгийн зах зээлийн долоо хоногийн тойм (26, 27 дахь долоо хоног) (07/14/2009)
Эх сурвалж: http://www.mongolbank.mn/web/guest/news_mn?id=a-news-090715-mn

          2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Худалдааны яамнаас мэдээлснээр 2008 оны IY улиралд 6.3 хувиар хумигдаад байсан АНУ-ын эдийн засаг 2009 оны эхний улиралд 5.5 хувиар хумигдсан нь тус улсын Засгийн газраас авч буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч, эдийн засгийн хямрал саарч эхэлж байгааг илтгэж байна.
        АНУ-ын эдийн засгийн талаар PNC Financial Services Group Inc.-ийн ахлах эдийн засагч Stuart Hoffman хэлэхдээ: “Эдийн засаг хямралаас хараахан гараагүй байгаа ч байдал аажмаар сайжирч байна. 2009 оны II улиралд зарим үзүүлэлтийн уналт 2009 оны эхний улирлын уналтаас удааширсан байх болно. Уналт удааширна гэдэг шинэ өсөлтийн эхлэл” гэжээ. АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдээнээс харахад, эдийн засгийн 70 хувийг  үрдүүлдэг хэрэглэгчдийн мөнгө зарцуулалт 2008 оны 4.3 хувь буюу 1980 оноос хойш байгаагүй ихээр буураад байсан бол 2009 оны эхний улиралд 1.4 хувиар өсчээ. Гадаад худалдааны алдагдал тайлант хугацаанд 302.6 тэрбум ам.доллар байснаас буурч 296.8 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий өсөлтийн 2.4 хувийг бүрдүүллээ. Харин орон сууцны барилга угсралт 2009 оны I улиралд 39 хувиар буурсан нь 1980 оноос хойш байгаагүй муу үзүүлэлт байлаа. АНУ-ын орон сууцны зах зээл 2009 онд 4 дэх жилдээ дараалан уналтын байдалтай байгаа хэдий ч хямралаас гарах хандлага ажиглагдаж эхэлсэн. Тухайлбал, хуучин байрны худалдаа 2009 оны 4, 5 дугаар сард өсчээ. Мөн бараа, бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ 2009 оны I улиралд жилийн 87.1 тэрбум ам.доллараар буурсантай холбогдуулан зарим компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэллээ. АНУ-ын хоёр дахь том гангийн үйлдвэр болох Nucor Corp. 2009 оны III улиралд боловсруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар тус компаний гүйцэтгэх захирал Dan DiMicco хэлжээ.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00