Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Монголын эдийн засаг
Япон, Францын төв банкны төлөөлөгчид УИХ-ын даргатай уулзлаа (06/02/2009)
Эх сурвалж: http://www.mongolbank.mn/web/guest/news_mn?id=a-news-090602-mn

          УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монголбанкны 85 жилийн ойн баярт оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Францын Төв банкны ерөнхийлөгч Кристиан Ноёр, Японы Төв банкны дэд ерөнхийлөгч Хирохира Ямагучи нарыг өчигдөр хүлээн авч уулзсан байна.
      Манай улс зах зээлийн харилцаанд шилжиж, банкны системээ шинэчлэхэд Япон, Франц улсын зүгээс мөнгөнөөс дутуугүй үнэ цэнтэй зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд УИХ-ын дарга талархал илэрхийлжээ. Мөн дэлхий нийтээрээ санхүү, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед Европын санхүүгийн нөлөө бүхий байгууллагын нэг болох Францын Төв банк болон манай улсад ихээхэн дэмжлэг үзүүлдэг Япон улсын Төв банкны удирдлагууд хүрэлцэн ирж санал солилцон, арга туршлагаа хуваалцаж байгаа нь манай орны банкны нэр хүндийг өргөх, харилцагчдын итгэлийг батжуулахад чухал алхам болж буйг онцлон тэмдэглэжээ.    
      Францын Төв банкны ерөнхийлөгч ноён Кристиан Ноёр хэлэхдээ, би Монгол Улсад очиж үзэхсэн гэж ихэд хүсдэг байлаа. Энэ удаа миний хүсэл биелж, бүр Монголын парламентын тэргүүнтэй уулзах завшаан тохиосонд үнэхээр их баярлаж байна. Тантай уулзсан маань миний хувьд нэр төрийн хэрэг юм. Францын Төв банкны ерөнхийлөгч, Европын санхүүгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд би Монгол Улсын банкны үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа  үзүүлэх, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийлсэн байна.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00