Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Монголын эдийн засаг
Тонн нүүрсний үнийг 4000 төгрөгөөр нэмэхээр төлөвлөжээ
Эх сурвалж: www.mongolia-finance.mn       /2009 оны 7-р сарын 03/

         Төвийн эрчим хүчний системийг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхай нүүрсний үнээ энэ сарын нэгнээс тонн тутамд 4000 төгрөгөөр нэмэх гэж байгааг АМГ-ын дарга Д.Батхуяг даваа гарагт хэлж байсан ч өчигдрийн байдлаар нэмэгдээгүй байв.
          Нүүрсний үнэ нэмэх эсэхийг ойрмогхон хугацаанд шийдэх гэнэ. Хэрэв нэмэгдвэл Багануурын нүүрс нэг тонн нь 20 000, Шивээ-Овоогийнх 16 000 төгрөг болж байгаа юм. Харин үүнийг дагаж цахилгааны үнэ тариф нэмэх эсэхийг мөн л эцэслэн шийдээгүй байна.

         Нүүрсний үнээ нэмж байгаа нь тус уурхайнуудын техник технологи муудсантай холбоотой. Мөн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай одоогоор 85 гаруй тэрбум төгрөгийн өртэй ч багагүй авлагатай. Тухайлбал Багануурын нүүрсний уурхай гэхэд 12.5 тэрбум төгрөгийн авлагаа авч чадахгүй байгаа. Нүүрсний уурхайнуудын техник төхөөрөмж муудсанаас “ТЭЦ-4” гэхэд зургаан зуух ажиллуулдаг нь уурхайн хүчин чадлаас болоод хүндрэлд ороод байгаа» хэмээн АМГ-ын дарга Д.Батхуяг хэлсэн. Нүүрсний үнэ ийнхүү нэмснээр цахилгааны үнийг зургаан төгрөгөөр өснө гэдэг урьдчилан тооцоо гаргаад байгаа. Хоёр сарын өмнө Эрчим хүчний зохицуулах газраас судалгаа хийсний эцэст 68 төгрөг байсан цахилгааны үнийг 80 төгрөг болгохоо мэдэгдсэн байсан.

        Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ нэмэхийг тооцоогүй гаргасан энэ тоо өөрчлөгдөх нь тодорхой. Нүүрсний үнэ цахилгааны үнийг хөдөлгөхөөс гадна өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэх нь гарцаагүй юм. Одоогоор цахилгааны үнэ хэдэн төгрөгөөр нэмэхийг шийдээгүй ч ЭХЗГ-ын тооцсон 12 төгрөг, үүн дээр нүүрсний үнэ нэмснээс үүссэн зургаан төгрөгийг нэмж тооцвол 18 төгрөгөөр нэмж магадгүй. 2002 онд 45 төгрөг байсан цахилгааны үнийг нэмэх бүртээ янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарч, эдүгээ тав дахь удаагаа нэмэх гэж байгаа нь энэ. ЭХЗГ-аас тодруулахад “Наадмын дараа үнэ нэмэх тооцоогоо гаргаж байж шийдэх байх” гэлээ.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00