Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Мэдээлэл
МХБ-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА 2009 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ
Эх сурвалж: www.mse.mn            

        2009 оны эхний хагас жилд МХБ-ийн үнэт цаасны 125 удаагийн арилжаагаар нийт 101 компанийн 49.9 сая ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 10.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс анхдагч зах зээлийн арилжаагаар Женко Тур Бюро ХК-ийн 10.0 сая ширхэг хувьцааг 1.0 тэрбум төгрөгөөр, Ремикон ХК-ийн 15.7 сая ширхэг хувьцааг 1.6 тэрбум төгрөгөөр тус тус арилжсан нь нийт гүйлгээний үнийн дүнгийн 25.2%-ийг эзэлж байна.
        Арилжааны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хувьцааны арилжааны үнийн дүн 32.8 тэрбум төгрөгөөр буюу 4.2 дахин үзүүлэлттэй байна.

        2009 онд Женко Тур Бюро ХК 1.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10.0 сая ширхэг хувьцааг, Ремикон ХК 15.7 сая ширхэг буюу 1.6 тэрбум төгрөгийн хувьцааг анхдагч зах зээл дээр амжилттай арилжаад байна. Нийт 49.9 сая ширхэг хувьцаа арилжигдаж 10.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийснээс анхдагч зах зээл дээр 25.7 сая ширхэг хувьцааг 2.6 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээл дээр 24.2 сая  ширхэг хувьцааг  7.7 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Нийт хийгдсэн гүйлгээний үнийн дүнд анхдагч зах зээлийн арилжаа 25.2 хувийг, хоёрдогч зах зээлийн арилжаа 74.8 хувийг тус тус эзэлж байна.

       Хувьцааны арилжааны өдрийн дундаж үзүүлэлт 399.2 мянган ширхэг, үнийн дүнгээр 82.4 сая төгрөг болсон байна. Тайлант хугацаанд Сүү ХК (127.5%), АПУ ХК (34.7%), МЦХ ХК (34.3%), Газар сүлжмэл ХК (32.2%), Монноос ХК (30.0%)- иар тус тус өсч, ханш нь өссөн үнэт цааснуудыг тэргүүлжээ.
Ханш нь буурсан үнэт цаасны тоонд Улаанбаатар ЗБ (52.0%), Хоринхоёрдугаар бааз (50.0%), Багануур (40.5%), Эрдэнэт зандан (38.3%), Сор (37.7%), Шарын гол (37.5%) зэрэг компаниудын үнэт цаас орж байна.
Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 338.3 тэрбум төгрөг буюу 1.7 дахин, жилийн эцсийн байдалтай харьцуулахад 44.5 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар буурч 471.4 тэрбум төгрөг болсон байна. Хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компанид МЦХ ХК /43.4 тэрбум/, АПУ ХК /43.0 тэрбум/, Таван толгой ХК /35.8 тэрбум/ зэрэг компаниуд орж байна.

       Эхний хагас жилийн байдлаар 101 компанийн үнэт цаас арилжигдаж, 246 компанийн үнэт цаас огт арилжигдаагүй байна. Үнэт цаас нь арилжигдсан компаниудаас 32 компанийн үнэт цаасны ханш өсч, 48 компанийн үнэт цаасны ханш буурч, 21 компанийн үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индексийн дээд үзүүлэлт 5,648.62 нэгж, доод үзүүлэлт 4,537.98 нэгж, дундаж үзүүлэлт 4,940.75 нэгж байгаа ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5417.97 нэгжээр буюу 52.6%-иар, өмнөх оны жилийн эцэстэй харьцуулахад 699.04 нэгжээр буюу 12.5%-иар тус тус буурсан байна.

2008 оны сүүлийн хагасаас эхлэн ТОП 20 индекс огцом унасаар 2009 оны 2-р сард хамгийн бага түвшинд хүрч байсан бол өнөөг хүртэл тогтвортой өсч эхэллээ. 
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00