Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Мэдээлэл
Үнэт цаасны ханшийн уналт үргэлжилж байна
Эх сурвалж: www.gogo.mn /Лхагва, 2009 оны 7-р сарын 1/

       Монголын Хөрөнгийн Биржийн сүүлийн өдрүүдийн арилжааны дүнгээс харахад үнэт цаасны ханш ихээр унаж байна. Дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийн үнэт цаасны ханш ийнхүү унах болсон нөгөө л эдийн засгийн хямралын сүүдэр гэдгийг эдийн засагчид нуухгүй байна
       Энэ чигээрээ үнэт цаасны ханш унасаар байвал үйлдвэрлэгчдийн хувьд хүндхэн байдалд орно гэсэн үг. Өчигдрийн арилжаагаар гэхэд л мөн л гурван томоохон аж ахуйн нэгжийн үнэт цаасны ханш уналттай байлаа. Үүнд "Женко тур бюро" хувьцаат компанийн үнэт цаасны ханш нэг төгрөгөөр буюу 1.12 хувиар уналаа. Тус компанийг Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэн авч 99,342,555 ширхэг буюу 99.3 хувийг олон нийтэд нээлттэй, 657,445 ширхэг буюу 0,7 хувь нь хаалттай хүрээнд эзэмшүүлжээ.

       Бүртгүүлснээс хойш 2006-2008 онуудад гурван удаа хувь нийлүүлэгчдийн хурлыг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулсан байна. Мөн Шарын-гол компанийн үнэт цаасны ханш 242 төгрөгөөр буюу 13.89 хувиар, "Мон ит булигаар" компанийн үнэт цаасны ханш 22 төгрөгөөр буюу 1.19 хувиар унажээ.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00