Арилжааны мэдээ
Тогтвортой хувьцаа /MSE/
Өсөлттэй хувьцаа /MSE/
Бууралттай хувьцаа /MSE/
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Мэдээлэл
Төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэв
Эх сурвалж: www.gogo.mn / Лхагва, 2009 оны 5-р сарын 20/

        Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж 2012 он хүртэл “Багануур”,  “Шивээ овоо”,  “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Монгол шуудан”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”, “Дулааны цахилгаан станц 2”, ”Монголболгаргео, “Даланзадгадын дулааны цахилгаан станц”, “Хөтөлийн цемент шохой”, “Автоимпекс” зэрэг нэр бүхий хувьцаат компанийн  тодорхой хувийг хувьчлахаар болж УИХ-д өргөн барихаар боллоо.
      Хувьчлахдаа дуудлагын худалдаа, олон улсын шалгаруулалт, удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзах болон хөрөнгө оруулалт шаардлагатай компаниудын хувьд нэмэлт хувьцаа гаргаж, дотоодын болон гадаадын хөрөнгийн биржийн зах зээлээр дамжуулан нийтэд санал болгох аргыг түлхүү хэрэглэх юм байна.

      Улсын эдийн засгийн боломж нэмэгдэхийн хэрээр жилд төрийн өмч хувьчлалын дүнд 20-30 тэрбум төгрөгөөр, элэгдэл хорогдлоор 10 орчим тэрбум төгрөгөөр буурч байхад улсын төсөв, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын дүнд төрийн өмчийн үнэмлэхүй хэмжээ жил тутам ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Үүн дээр уул уурхайн стратегийн ач холбогдолтой ордын төрийн 51 хувийг нэмбэл улсын эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх хувь ойрын хугацаанд 20-30 хувь хүртэл буурах хандлагатай байгаа юм.  

      Түлш эрчим хүчний салбарт тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, төрийн оролцоог бууруулах шаардлага тавигдаж байна. Иймээс өмч хувьчлалыг уламжлалт хэлбэрээр нь нийтийг хамарсан арга хэмжээ болохынх нь хувьд хязгаарлаж, нэмэлт хувьцаа гарган нийтэд санал болгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг татахыг үндсэн чиглэлд зорилго болгожээ.

Хувьчлалын үндсэн зарчим нь:
-Эдийн засаг дахь төрийн хувь хэмжээг багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх
- Төрийн өмчийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф, зах зээлийн зарчмаар тогтох боломжийг нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй арга хэлбэрийг нэвтрүүлэх, түүнд олон улсын дэмжлэг, зөвлөгөөг ашиглах юм гэж Засгийн газрын ХМА-наас мэдээлэв.
Буцах
Вальютын ханш
2020-02-20 Өдрийн валютын ханш Худалдаа хөгжлийн банк
Валют
Авах Зарах
  USD 1453.00 1460.00
  EUR 2040.00 2089.00
  GBP 2357.00 2424.00
  CHF 1329.00 1371.00
  JPY 15.19 15.58
  AUD 1174.00 1235.00
  CAD 1311.00 1384.00
  RUB 44.50 47.50
  CNY 213.35 216.35
  KRW 1.11 1.21
  NZD 931.00 983.00